187,120,529.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,148,778 ширхэг хувьцаа арилжив

Админ
2021/01/05

2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 187,120,529.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,148,778 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Арвижих" ХК (ARJ +15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -14.78%) болон "Адуун чулуун" ХК (ADL -13.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 27,596 ширхэг нэгж эрхийг нийт 2,992,754 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 ширхэг үнэт цаас 4,080,000 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 19082.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,009,619,567,469.92 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна