БНЭУ-д цар тахлын эсрэг хоёр төрлийн вакциныг зөвшөөрлөө

Админ
2021/01/05

ДЭМБ-ын статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 84 сая гаруй хүн COVID-19 цар тахлын халдвар авч, 1,8 сая хүн нас бараад байна. Түүнчлэн 60 сая гаруй хүн эдгэрчээ. Цар тахалд хамгийн их өртсөн улс орнуудын нэг болох Энэтхэг улсад коронавирусний эсрэг 2 вакцины хэрэглээг зөвшөөрч, мөн дотооддоо Бхарат Биотек компани вакцин үйлдвэрлэж эхлээд байна.
Дэлхийн хамгийн их хүн амтай улс орон болох тэрбум 400 сая хүн амтай Энэтхэг улс цар тахлын халдварын тоогоороо АНУ-ын дараа 2-рт бичигдэж байна. Энэ улсад өнөөдрийн байдлаар цар тахлын 10,3 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 150 мянган хүн амиа алдаад байгаа юм. Тэгвэл Энэтхэг улс хүн амаа вакцинжуулалтад хамруулж эхлэхээр эхний ээлжинд Оксфордын Астра Зенека вакциныг дотооддоо тусгай зөвшөөрлөөр үйлдвэрлэж эхэлжээ.  Энэтхэгийн Бхарат Биотек компани Астра Зенека вакциныг үйлдвэрлэхийн сацуу мөн бусад үр дүнтэй вакциныг иргэддээ хийхээр үр нөлөөг нь судалж байна. Энэтхэг улс эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хууль сахиулагчид, төрийн албан хаагчид зэрэг эрсдэлтэй бүлгийг вакцинжуулалтад хамруулж, улмаар иргэдээ вакцинжуулна. 2021 оны 8-р сар хүртэлх хугацаанд Энэтхэг улс 300 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна