Нью-Йоркийн Хөрөнгийн бирж БНХАУ-ын газрын тосны компаниудыг бүртгэлээсээ хасаж магадгүй

Админ
2021/01/05

Нью-Йоркийн Хөрөнгийн бирж БНХАУ-ын газрын тос олборлогч томоохон компаниудыг бүртгэлээсээ хасаж магадгүй болоод байна. Пентагоны гаргасан БНХАУ-ын зэвсэгт хүчний эзэмшилтэй эсвэл удирдлага дор ажилладаг гэх компаниудын жагсаалтад газрын тос олборлогч БНХАУ-ын хамгийн том компани “CNOOC” багтжээ. Улмаар тус компани биржийн бүртгэлээс хасагдах магадлалтай болж байгаа юм. Түүнчлэн “PetroChina”, “China Petroleum”, “Sinopec” зэрэг компаниуд ч мөн хасагдаж магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногт тус бирж БНХАУ-ын харилцаа холбооны гурван том компанийг бүртгэлээсээ хасна гэдгээ мэдэгджээ. БНХАУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой нь тогтоогдсон компаниудад хязгаарлалт тогтоох АНУ-ын шийдвэрийн хүрээнд эдгээр компаниудыг биржийн бүртгэлээс хасаж байгаа ажээ. эх сурвалж: gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна