ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ: ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 76 настай эрэгтэй нас барлаа

Админ
2021/01/06

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай нэг иргэн нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр "2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэж байсан 76 настай хүн нас барлаа. Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдасан, доод мөчдийн судасны бөөгнөрөлтэй буюу архаг хууч өвчтэйгөөр эмчлэгдэж байсан. Коронавирусийн халдварт өртөөд ХӨСҮТ-д очоод тав дахь хоног дээрээ эмчлүүлж байгаад нас барлаа" гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна