Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадын зургаан зөвлөхөд жил бүр $100,000 төлжээ

Админ
2021/01/06

 

Өндөр нэр хүндтэй Олон улсын энх тайвны хүрээлэнд 2005 оноос хойш Ерөнхийлөгчийн алба хашсан Терже Род-Ларсен өнгөрсөн оны аравдугаар сард огцорчээ. Род-Ларсен нь Норвегийн нэрт дипломатч, улс төрч, НҮБ-ын элч асан юм.  Тэрээр 2013 онд Жеффри Эпштейнээс 130 мянган ам.долларын хувийн зээл авсан тухай мэдээлэл ил болсны дараа тус хүрээлэн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр ээлжит бус зөвлөлийн хурал хийн, энэ талаар хэлэлцсэн байна. Ингээд удалгүй Род-Ларсен огцорсон байна.  бөгөөд 2019 онд баривчлагдан, хорих газарт амиа егүүтгэсэн билээ. Тэгвэл Род-Ларсены 2015 онд Жеффри Эпштейнд өгсөн 100 мянган ам.доллар нь Монгол Улстай холбоотой аж.  Ингээд Монголын зөвлөлийн баг байгуулагдсан байна. Норвегийн "DN" сонин "Тус баг нь тус бүрдээ өөрийн салбартаа амжилтад хүрж, нэр хүнд олсон зургаан гишүүнээс бүрдэх байв. /2015 онд Цахиагийн Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгч байсан.Орч/ Мөн  Үүний дээрээс жилд хоёр удаа болох уулзалтад оролцох бүх зардлыг тус улсын Засгийн газраас хариуцах ёстой байсан юм. Олон улсын энх тайвны хүрээлэнгээс эдгээр гишүүдийг томилох үүрэгтэй байсан бөгөөд дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгосон гишүүдийг нь зөвшөөрөх байсан" хэмээн мэдээлжээ. Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга Кевин Радд энэхүү багт орох санал хүлээж авсан хэдий ч тэрээр татгалзан, тус хүрээлэнд эргүүлэн өгсөн гэж "DN" сонин болон хүрээлэнтэй холбоотой хүмүүс хэлсэн юм. Үүний дараагаар  аж. Хүрээлэнгээс үүнийг үгүйсгэсэн хэдий ч "DN" сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид Торе Джерстад, Гард Отерхолм нарын баримтжуулсан дүгнэлт уг мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Тэдний нийтэлсэн тайланд "Гэсэн хэдий ч Олон улсын энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Жеффри Эпштейнд 100 мянган ам.долларын төлбөр өгөхийг зөвшөөрсөн нь тодорхой байна” гэсэн байна. Эх сурвалж: Pass Blue


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна