"Ачтан Элит Клиник" эмнэлгээс 9 тохиолдол илэрлээ

Админ
2021/01/06

"Ачтан" эмнэлгийн 9 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дөнгөж сая шуурхай мэдээлэл хийсэн юм.

Тэрээр мэдээлэхдээ, “Ачтан эмнэлэг шинэ жилийн баярын дараа энэ сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Ингээд шинжилгээний нь хариу эерэг гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг PCR шинжилгээнд хамруулжээ. Одоогоор 9 хүн халдвартай гараад байна. Тандалт судалгааг хийж байна” хэмээв.

Тус эмнэлэг 134 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй бөгөөд 12 дугаар сарын 28-ныг хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажиллаж байсан байна. 12 дугаар сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлсэн иргэдээс асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28-нд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан аж.

Тиймээс 12 дугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэдийг гэрийн ойролцоох түргэн оношилгооны цэгт очиж шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас уриаллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна