"Багануур", "Ремикон" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/06

2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 44,844,006.08 төгрөгийн үнийн дүн бүхий 365,265 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN +14.05%) болон "Ремикон" ХК (RMC +3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -13.79%) болон "Женко тур бюро" ХК (JTB -11.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 39,579 ширхэг нэгж эрхийг нийт 4,341,480 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 19046.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,008,206,701,177.50 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна