Гэр бүлийнхээ хүний өгсөн төсвийг баталж орон сууц авчээ

Админ
2021/01/06

Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА! Эрдэнэт үйлдвэр чинь элэг авлаа Нөхрийнхөө зохиосон төсвийг эхнэр нь батлаад, 80 саяар ГЭРЭЭ ЗАСЧИХАЖ байгаа юм уу? Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, түүний нөхөр инженерийн зураг төслийн төвийн дарга Д.Тамир нар  өөрсдийн амьдардаг орон сууцандаа Эрдэнэт үйлдвэрээс 80 сая төгрөг гаргуулж засжээ. “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны №7, 8, 9 тоот” байрны засварын ажлын төсвийг инженерийн зураг төслийн төвийн дарга Д.Тамир зохиожээ. Энэхүү орон сууцанд Д.Үүрийнтуяа, Д.Тамир нар амьдардаг гэх эх сурвалжийн мэдээ байна. Л.Оюун-Эрдэнэ сайд аа! “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад сануулах арга хэмжээ авсан” гэж та мэдэгдсэн. Тэр сануулганд чинь эл үйлдэл хамрагдчихсан уу? Дахин зөрчил гаргавал өршөөхгүй гэл үү? яал аа? Эх сурвалж: said.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна