Шинээр 41 хүн коронавирусээр халдварлажээ

Админ
2021/01/07

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 41 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинэ халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн хоёр, тусгаарлалтад байсан гурав гээд нийт таван жолооч халдвартай гарсан. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учир ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1349 болжээ.  Үүнээс 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.  Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 451 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 13 нь хүнд, 138нь хүндэвтэр, 297 хүн хөнгөн оноштой байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна