Улсын өмч хөрөнгийг хөлжих хэрэгслээ болгодог увайгүй нөхөд олон болсон нь энэ нийтлэлийг бичих шалтгаан болж байна. Ялангуяа төрийн байгууллага удирдаж байх хугацаандаа эрх мэдлээ ашиглан, өөрсдийн хувийн дансаар мөнгө зувчуулж, тендер будлиантуулах нь элбэг. Ийм тохиолдлуудыг бид цувралаар хүргэх болно. Эхний ээлжинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин удирдлагуудыг нэрлэж байна.

Тэд бол С.Эрдэнэтуулаас ажлыг нь хүлээн авсан Ц.Энхбаяр дарга болон орлогч дарга Г.Нямбаяр, Ө.Батсайхан нар юм. Харамсалтай нь оронд нь ирсэн дарга нар ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэрийг үзүүлсэн. Учир нь Ц.Энхбаяр дарга болон орлогч дарга Г.Нямбаяр, Ө.Батсайхан нар өөрсдийн менежер О-той хуйвалдан байгууллагын орлогыг хувьдаа хуу хамсан.
Тодруулбал О-гийн хувийн дансаар их хэмжээний мөнгө оруулж түүнийгээ хувьдаа хуваан авсан нь илчлэгджээ. Ингэж байгууллагын нэрээр луйвар хийж, өөрсдөө баяжих замаа нээснийг нь илрүүлсэн нь одоо хуулийн байгууллагад шалгагдах шалтгаан болоод байна. Татвар төлөгч та бидний төсвийг нь бүрдүүлдэг төрийн байгууллагууд энэ мэт цагаандаа гарсан нөхдийн түрийвчээ зузаатгах зорилготой газар болох ёсгүй. Тэдний дээрх үйлдлийг илчлэх хангалттай баримт нотолгоо байгааг ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Хэрэг хуучрахгүй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна