Африк тивд коронавирусын халдвар авсан хүний тоо 2'854'971-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээллээ.
Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, Африкт мягмар гаргийн байдлаар коронавирусээр халдварласан 2'361'900 хүн эдгэрч, 67'986 хүн нас баржээ.
Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс коронавирусын халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 1'113'349 хүн халдвар авч, 30'011 хүн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна