НАМЫН ХҮЧЭЭР АМЬДРАЛ НЬ УРУУДААГҮЙ, ӨГССӨН НЭГЭН

Админ
2021/01/07

Язгуур онцлох нийтлэл өнөөдөр ажлын гараагаа нам дагаж эхлүүлсэн, Ардын нам ялах бүрт ямар нэгэн байдлаар албан тушаал хашиж шагнагдаж явсан эрхмийг онцоллоо. Тэрээр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар юм. Тэрээр ирэх 4 жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон ажиллахаа илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл хэдэн тууз хайчлахаас өөр зүйл хийгээгүй эрхэм юм. Ингээд түүний намтарыг та бүхэнд хүргэе. Тэрбээр 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд 2020 оны 7 сараас эхлэн дэд сайдын албан тушаалаас сайдын сэнтийд заларсан. Түүний товч намтарыг танилцуулвал: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн 46 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг: Боловсрол: 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль 1996 онд Техникийн их сургууль 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй Бэл бэнчин ихтэй сайдуудын нэг тэрээр маань 2019 онд 260 сая төгрөгийн орлого, гэр бүлийн гишүүд нь 813 сая төгрөгийн орлого олсон хэмээн ХОМ-ээ мэдүүлж байжээ. Үүгээр ч зогсохгүй таван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттайгаар хоёр оффис эзэмшдэг бөгөөд эдгээрийн үнэлгээ 1 тэрбум 383 сая төгрөг юм байна. Түүний өөрийн жилийн орлого 26 сая 800 мянга, гэр бүлийнх нь орлого 283 сая 789 мянга 300 төгрөг. Б.Мөнхбаатар сайд нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттайгаар нэг, оффис нэг, нэг авто зогсоол, хоёр авто граж эзэмшдэг. Үүний үнэлгээ нь 893 сая 450 мянган төгрөгт хүрдэг. Тэрээр Kia SORENTO маркийн машинтай. 46 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших 400м2, өмчлөх 375м2, өмчлөх 700м2, өмчлөх 2000 м2, эзэмших 700 м2, өмчлөх 700 м2 гэсэн зургаан газартай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 75 сая төгрөгөөр үнэлэгддэг. Одоогоор Инжирийн үндэс ХХК, Их инжирийн үр ХХК, Прайм Лөүн ББСБ ХХК ХХК, Төгөлцамхаг констракшн ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Говь ХК зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг юм байна. Ажлын намтарыг нь харвал төрд ийм олон жил зүтгээд хувиара бизнес х ийж хөдөлмөрлөсөн хүн ч авч чадахааргүй их үнэт эдлэл, газар, бэл бэнчинтэй түүнийг хардахгүй байхын аргагүй. Хар үгээр хэлэх юм бол мэдлэг боловсрол гэхээсээ илүү нам дагаж, намын сонгуулийн компанит ажлын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласандаа шагнагдаж өндөр албан тушаалд очихоороо хөрөнгөө огцом нэмдэг бусад улс төрчид шиг түүнд тийм ховор хувь заяа тохиосныг ч үгүйсгэх аргагүй юм. Иргэн танд эхний ээлжинд албаны цахим хуудсанд ил байдаг түүний өсөж дэвжсэн талаарх мэдээллийг хүргэлээ. Дараагийн удаа та бидний мэдэхгүй зүйлсийг хүргэх болно. Ямагт үнэнийг Yazguur.mn-ээс. Сэтгүүлч: Б.Алтансүх        


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна