УИХ-ын гишүүн Н.Учрал Герман улсад эмчилгээ хийлгэж байна
Парламент болоод МАН-ын лидер гэгдэх залуу улстөрч Н.Учрал хэдэн сарын өмнө бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдал өнгөрсөн хугацаанд хэвийн байгаа хэмээн эхнэр Ч.Сэлэнгэ цахим хуудсаараа дамжуулан анх мэдээлж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ хийлгэхээр Герман улсыг зорьжээ. Хөл хорио тогтоосноос хойш чуулгандаа сууж харагдаагүй Н.Учрал гишүүний биеийн байдлын талаар олон таамаг дэвшүүлж байгаа ч гэр бүлийнх нь зүгээс одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна