УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд каргоны онгоцоор эх орондоо ирлээ

Админ
2021/01/08

Коронавирусний халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор гадаад орноос иргэдээ татан авчрах ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоц “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардсан бөгөөд уг онгоцоор цөөн тооны монгол иргэдийг тээвэрлэж иржээ. Эдгээр иргэдийн дунд дипломат пасспорттай нэг иргэн багтсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал гадаад улс руу эмчлүүлэхээр явахад биеийн байдлыг нь хянаж, дагалдаж явсан эмч нар тус онгоцоор мөн эх орондоо ирсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Одоогоор эдгээр иргэдийг халдвар хамгааллын журмын дагуу шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа ажээ. Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна