The Hu хамтлаг Английн ”Metal Hammer” сэтгүүлийн нүүр чимжээ
Хүннү рок урсгалыг дэлхийд таниулж, улсынхаа нэрийг гаргаж буй The Hu хамтлаг Английн алдарт сэтгүүл болох “Metal Hammer”-ын тэргүүн нүүрийг чимжээ. Youtube хуудас нь хэдийнэ нэг сая дагагчтай болж, Billboard chart-аас дуунууд нь буугаагүй “The Hu”-ийн залуус богино хугацаанд дэлхийн хамтлаг болж чадсан билээ.
Дэлхий даяар нэрээ дуурсгаж, гялалзсан амжилт үзүүлж яваа тус хамтлагийн авьяас чадвар, хөдөлмөрийг үнэлэн төр засгаас 2019 онд “Чингисийн одон” төрийн дээд шагнал олгосон байдаг. Ийн алдар, цуугаа мандуулж буй Монголын анхны рок хамтлаг дахин шилдэг гэдгээ батлан сэтгүүлийн нүүр чимэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна