“Apple”, “Hyundai” компаниуд цахилгаан автомашин бүтээх ажилд хамтрах болсноо зарлав

Админ
2021/01/11

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai”, технологийн "магнат" “Apple” компаниуд цахилгаан автомашин бүтээх ажилд хамтрах болсноо зарлалаа. Өнгөрсөн сард “Apple” компани автомат жолоодлого бүхий өөрөө явдаг автомашиныг 2024 онд худалдаанд гаргахаа төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Ингэхдээ “Apple” өөрийн бүтээсэн батарейн шинэ технологийг ашиглах юм. Өөрөөр хэлбэл шинээр гаргах автомат жолоодлоготой машин нь тэдний бүтээсэн шинэ батарейтайгаар цэнэглэгдэж ажиллана гэсэн үг юм.
Түүнчлэн шинэ автомашиндаа олон тооны “lidar” мэдрэгчийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Зайнаас объект мэдрэх зориулалттай уг лазерын технологийг саяхан iPhone-12 Pro загварын ухаалаг гар утасны камерт нэвтрүүлсэн билээ. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор шинэ машины нээлт 2025 он хүртэл хойшлогдох магадлалтай байгаа юм. Одоогоор хоёр компанийн зүгээс анхан шатны гэрээ хэлэлцээрийг хийж байгаа гэдэг мэдээллийг л нийтэд цацсан ч мэдэгдсэн ч хамтран ажиллах болсон нь баттай боллоо. Энэ мэдээ гарсны дараа “Hyundai” компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өсжээ. Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна