“Эмоци” продакшны залуу эмэгтэй жүжигчин болох Ариунаа буюу Ариунка нь “Амьдралд тавтай морил” киногоороо олны анхаарлыг татсан авъяаслаг залуу жүжигчин гэдгээ харуулсан.

Тэрээр өнгөрсөн хугацаанд ганц бие ээжийн амьдралаар амьдарч багагүй зовсон хүчтэй эмэгтэй гэдэгтэй санал нийлэх биз ээ. Хуучин нөхөр нь хип хоп хамтлагийн дуучин.
Саяхан тэрээр шинэ найз залуутай болсоноо хүлээн зөвшөөрөөд үзэгчдийн асуултанд хариулаад авсан. Түүний найз залуу олны танил биш. Сүүлийн үед дурлалдаа умбаж буй стори байнга хийх болсон. Халамжтайг нь гайхуулж, сайхан хоол хийдгийг нь гайхуулж үнэхээр гүн дурласан гэлтэй.

Хамтдаа амьдарч цаашдын амьдралаа холбохоор болжээ. Тэрээр найз залуугийнхаа зургийг саяхан нийтэлсэн. Олны танил биш ч зураг сайн дардаг бололтой. Ямартай ч хуучин нөхөртэйгөө эргэж нийлсэн байх хэмээн бодож байсан хүмүүсийг эрс үгүйсгэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна