Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөллөө.
200 гаруй гишүүн оролцсон энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталсан байна.
Түүнчлэн цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэв.
эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна