А.Амбасэлмаа: Сонгдо эмнэлгийн лабораторийн эмчээс коронавирус илэрлээ

Админ
2021/01/11

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 1-р сарын 9-ний өдөр 22993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс вирус илэрлээ. Үүний нэг хүн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч. Бусад нь халдвартай иргэдийн хавьтал, гэр бүлийнхэн байна. Бусад нь халдвартай иргэдийн хавьтал, гэр бүлийнхэн байна. Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 12 дугаар байрны зургаан  хүний хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. “Мөнххада” компанийн нэг ажилтан, гэр бүлийн 4 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн нэг ажилтан, гэр бүлийн хавьтлын шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ хүн нь Сонгдо эмнэлгийн лабораторийн эмч ажилтай юм байна. Сонгдо эмнэлгийн эмч халдвар авсан учир тус эмнэлгийн нийт эмч, ажилтан, эмнэлгээр үйлчлүүлэгч 160 хүнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Ачтан эмнэлгийн голомтоос 45 хүн халдвар авснаас эрүүл мэндийн ажилтан 21 байна. “Мөнххада”-гийн ажилтан 8, гэр бүлийн хавьтал 16 болоод байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429, үүнээс эдгэрсэн хүн 829 буюу эдгэрэлт 62.7 хувьтай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна