Комедиан залуусын азгүй жил

Админ
2021/01/11

Хүний эрх гэж юу вэ? 1992 онд дахин батлагдсан Хүний эрхийн тухай хуулийг эргээд нэг санах уу. Хүн бүр амьдрах, өв залгамжлах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал хийх, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өмчлөх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл хайх, хүлээн авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шударга шүүхээр шүүлгэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр манай оронд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хаалгаж эхлэв. Ялангуяа комедиан залуус. Энэ жил тэд үнэхээр азгүй байв уу. Үгүй. Тэд өөрт оногдсон эрхээ эдэлж, уран бүтээл туурвин, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байхад тэднийг ингэх ёсгүй, төрийн ажилд саад учрууллаа хэмээн эхнээс нь анхааруулга өгч, шалгаж эхлэв. Талбай дээр тайван жагсаал хийсний төлөө албадан тараасан. Саяхан хөл хорио тогтоож, улс даяар онц байдал зарлачихаад байхад УОК хийх ажилгүй мэт комедиан залуучуудын маазралтыг эмзэгээр хүлээн авч, шалгуулна гэв. Үүний араас “Amaraa’s weekly show” контент бэлтгэн хүргэдэг комедиан Д.Амарааг цагдаагаас дуудуулжээ. Ардчилсан нийгэм гэгддэг ч хүн бүрт тэгш үйлчлэх чөлөөт нийгэм нь хаана байна вэ. Ил гарч буй нь комедиан залуучууд боловч цаана нь хичнээн хүн ийм байдлаар үг хэлэх тоолондоо хэлээ хазуулж суух бол.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна