Их Британи улсад илэрсэн коронавирусын шинэ хувилбар ОХУ-д бүртгэгджээ
Их Британи улсад илэрсэн коронавирусын шинэ хувилбар ОХУ-д бүртгэгдсэн тухай Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова мэдээлжээ.
Вирусын шинэ хувилбар Их Британиас буцаж ирсэн оросуудад хийсэн шинжилгээгээр нэг хүнд илэрсэн байна. Шинэ хувилбар илэрсэн хүний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо халдваргүй болсон гэж Попова мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ хувилбараар халдварласан тохиолдол ОХУ-д өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн байна.
“SARS-CoV-2” вирусын шинэ хувилбарыг Их Британид 12 дугаар сарын дундуур илрүүлсэн билээ. Бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг болохыг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.
Цар тахал дэгдсэнээс ОХУ-д коронавирусын халдварын 3'401'954 тохиолдол илэрч, 2'778'889 хүн эдгэрсэн бол 61 837 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна