Япон улсад коронавирусын шинэ төрөл илэрчээ

Админ
2021/01/11

Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Их Британи, Өмнөд Африкт тархаж байгаагаас өөр, Коронавирусын мутацид орсон шинэ төрөл илэрсэн тухай мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ сарын 2-ны өдөр Бразил-Япон улсуудын нислэгээр ирсэн дөрвөн хүнээс тус шинэ төрлийн халдвар илэрсэн байна. Мутацид орсон вирус илүү аюултайг тус хүрээлэнгээс мэдээлжээ. Японы эрдэмтэд “Вирусын эсрэг вакцины үр дүнгийн түвшинг үнэлэхэд хүндрэл учирч байна” хэмээн мэдэгдсэн байна. Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн Такажи Вакиту "Коронавирусын мутацид орсон шинэ төрөл нь Их Британи, Өмнөд Африкт тогтоогдсон мутацитай ижил төстэй" гэж ярьсныг Kyodo агентлаг уламжилжээ. Одоогийн байдлаар, шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн нэг болох 40 настай эрэгтэй амьсгалын асуудлаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол халдвар авсан эмэгтэй хоолой, толгой өвдөх шинж тэмдэгтэй байгаа аж. Мөн нэг хүүхэд өндөр халуурч, дөрөв дэх өвчтөний биед тавгүйрхэх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Их Британид анх 2020 оны есдүгээр сард коронавирусын мутацид орсон шинэ төрлийг илрүүлж, улмаар хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна