Өнөөдрөөс үйл ажиллагаа нь ХЭВИЙН явагдах САЛБАРУУД

Админ
2021/01/11

Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр /2021.01.09/ хуралдаж, Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1-р сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзсэн. Түүний дараа Улсын Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдсан юм. Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, БГД-ийн 5, 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандах гэх мэт ажлуудыг хийх юм.
Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн Нийслэлийн хэмжээн дэх хөл хорионы зэрэглэлийг буруулж, дараах 18 чиглэлийн үйлчилгээнээс бусад нь ажиллахаар шийдвэрлэсэн.
  1. Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар /диско, караоке, сриптиз, бильярд, паб-энгийн/
  4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  5. Цахим тоглоом, бүх төрлийн тоглоомын газар
  6. Спортын арга хэмжээ  /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, йогийн клуб/
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл /Гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  10. Үсчин, гоо сайхан, маникюр
  11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  12. Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  13. Түргэн үйлчилгээний цэгүүд
  14. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  15. Нийтийн халуун ус
  16. Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  17. Дүрс бичлэг
  18. Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна