Аюулт үзэгдэл, ослын 239 удаагийн дуудлага бүртгэгджээ

Админ
2021/01/12

Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 239 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 166 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 иргэн  нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна