ОХУ-д 1.5 сая гаруй хүн "Спутник V" вакцин хийлгэжээ
Энэ тухай ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Спутник V" вакцинаар 1.5 сая гаруй хүнийг дархлаажуулаад байна. Вакциныг иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй харшил үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Оны эцэс гэхэд 1.5 сая тун вакцин нийлүүлнэ хэмээн Гамалея-гийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдэгдсэн юм. Вакцин хийлгэсэнтэй холбоотойгоор шинээр гаж нөлөө илрээгүйг тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинжуулалт ОХУ-ын бүх бүсэд 12 дугаар сарын дундуур эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна