Шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана

Админ
2021/01/12

Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг өнөөдрөөс тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан Баянгол дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

 Баянгол дүүрэг: 13, 20, 43 дугаар сургууль 47-р цэцэрлэг

Баянзүрх дүүрэг: 21, 48, 69, 133, 142 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүрэг: 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг: 3, 31, 58 дугаар сургууль

Хан-Уул дүүрэг: Буянт-Ухаа цогцолбор сургууль, 18, 34, 52 дугаар сургууль

Чингэлтэй дүүрэг: 39, 50, 72 дугаар сургууль

Багануур дүүрэг: Халдвартын тасаг Нийгмийн эрүүл мэндийн төв

 Налайх дүүрэг: Амбулаторийн хуучин байр

Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна