Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил энэ оны гуравдугаар сард эхэлнэ. 202.42 км тавих тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр бий болгох юм. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгөв.
Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газраас тавыг нь одоогоор чөлөөлөөд байна. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хотын хаалга, зам дагуух мод, Дарханы дулааны цахилгаан станц "ДДЦС” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, "Магнай", "Шунхлай" зэрэн шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ. Дурьдсан газруудыг чөлөөлснөөр Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна