"Монгол алт" ХК болон "Багануур" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/12

2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 50,132,755.37 төгрөгийн үнийн дүн бүхий 258,799 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.46%) болон "Багануур" ХК (BAN +3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE -5.71%) болон "УБ-БҮК" ХК (BUK -4.15%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132,942 ширхэг нэгж эрхийг нийт 14,406,481төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 11,500,000 ширхэг үнэт цаас 1,404,150,000 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 19117.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,024,769,036,503.70 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна