Өнөөдрөөс архи худалдаж эхэлнэ

Админ
2021/01/12

Манай улс 12-р сарын 14-нөөс 18 градусаас доош спиртын агууламжтай архи согтууруулах ундааг дэлгүүрүүдээр худалдаалахыг зөвшөөрч худалдан борлуулж байсан бол өнөөдрөөс +18 граудсаас дээш согтууруулах ундааг худалдан борлуулахаар болсон мэдээллийн дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнсний хэлтсээс тодруулахад, "Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нь буюу /өнөөдрөөс/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргасан. Уг захирамжаар А1320 захирамж буюу +18 градусаас дээш согтууруулах ундаа худалдах захирамжийг хүчингүй болсноор +18 градусаас дээш буюу өмнө нь худалдаалж байснаар архи, пиво худалдаалахыг зөвшөөрсөн байна. Уг захирамжийн дагуу МХЕГ болон холбогдох албаны хүмүүс захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна