Хөвсгөл аймгийн Ханх сумаас 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Админ
2021/01/13

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрын зайд Улаанбаатарын цагаар 05:32:55-д 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) 1 дүгээр сарын 12-ны үүрээр ОХУ болон Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэсэн байна. Газар хөдөлсөн чичиргээ Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт түүнчлэн, Хөвсгөл аймгийн нутаг Ханх сум болон Хөвсгөл нуурын ойролцоо илүүтэй мэдрэгдэв. Үүний өмнөхөн буюу нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарын цагаар 21:12:46-д Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус хүрээлэн мэдээлсэн. Харин 30 жилийн өмнө 1991 оны 12 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна