A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Нидерланд улс хөл хориогоо сунгажээ

Нидерланд улс хөл хориогоо сунгажээ

Админ
2021/01/14

Нидерланд улсад коронавирусын халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хөл хориог ирэх хоёрдугаар сарын 9 хүртэл гурван долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мягмар гарагт мэдэгджээ. “Халдварын үзүүлэлтүүд урьдчилан тооцоолж байсны дагуу буурахгүй байгаагийн зэрэгцээ Их Британид илэрсэн хувилбартай тэмцэж байгаа тул хөл хориог сунгахаас өөр сонголт байхгүй байна. Бид шинэ хувилбар тархсанд ихээхэн санаа зовниж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Нидерландад өнгөрсөн 12 дугаар сарын 14-нөөс тогтоосон хөл хорио нэгдүгээр сарын 18 хүртэл хэрэгжих байсан юм. Энэ удаа хөл хорио тогтоохдоо 2020 оны хавар халдварын эхний давлагааны үеэр мөрдсөнөөс илүү хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, өмнө нь онцын шаардлагагүй дэлгүүрүүд ажиллаж байсан бол одоо хаалттай байгаа юм. Нидерландад халдварын үзүүлэлтүүд буурах хандлага ажиглагдаж байгаа боловч өндөр хэвээр байгаа ажээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-12-ны хооронд халдварын 49'398 шинэ тохиолдол илэрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна