Энэхүү хэрэг нь Израилийн өмнөд хэсгийн боомт хот болох Эйлерт дахь нэгэн зочид буудалд үйлдэгдсэн байна. Найзтайгаа хамт амрахаар очсон 16 настай хохирогч найзтайгаа архи уухаар гарч буцаж орж ирэхдээ нэлээн согтсон байдалтай буцаж ирсэн ба хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг ашиглан 30 гаруй залуус үүдэнд эгнээ үүсгэн ээлж дараагаар хүчиндсэн аймшигт хэрэг гарч олон нийтийг цочирдууллаа.
Охин энэхүү хэргийн талаар энэ сарын 14-нд орон нутгийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар олон нийтэд ил болгосон. Одоогийн байдлаар согтуу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хоёр сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд түүний нэг нь 30 гаруй хүнийг хохирогчтой бэлгийн хавьталд оруулсан хэмээн буруутгагдаж байна. Гэсэн хэдий ч тэрээр хүчингийн хэргийг няцааж байгаа аж. Мөн хэрэгт холбогдолтой бусад сэжигтнүүдийг илрүүлж байгаа бөгөөд 20 орчим насны залуус болох нь эх сурвалжаар батлагдаад байгаа боловч одоогоор нэрсийг нууцалж байна.
Энэхүү хэрэгтэй холбогдолтойгоор “Израилийн ерөнхий сайд Веньямин Нетаньяху” өөрийн твиттер хуудсандаа гэмт хэрэгтнүүдэд хандан Төрийн төмөр нүүрийг заавал харуулах болно. Мөн энэхүү хэрэг нь зөвхөн” насанд хүрээгүй охины эсрэг үйлдсэн гэмт хэрэг бус хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” тул зүй ёсоор нь шийтгэх хэрэгтэй хэмээн хатуу хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна