“Pfizer” вакцины нийлүүлэлтээ түр бууруулахаар болсныг ЕХ-ны орнууд шүүмжилжээ

Админ
2021/01/17

Европын Холбооны /ЕХ/ зургаан гишүүн орны Засгийн газар коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, цаг тухайд нь хангахыг “Pfizer-BioNTech” компаниас шаардахыг Европын Комиссоос хүсжээ.

Европын Комисст хүргүүлсэн захидалд Швед, Дани, Финланд, Литви, Латви, Эстонийн Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зуржээ. Тэдний мэдээлснээр, “Pfizer-BioNTech” ирэх хэдэн долоо хоногт вакцины нийлүүлэлтээ урьдчилан тохиролцсоноос бууруулна гэж мэдэгдсэн ажээ.

“Бид энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлт буурах нь вакцинжуулалтын хуваарьт нөлөөлөөд зогсохгүй дархлаажуулалтын үйл явцын найдвартай байдлыг бууруулна” гэдгийг уг захидалд онцлон тэмдэглэсэн байна.

“Pfizer-BioNTech” компанийн мэдээлснээр, жилд үйлдвэрлэх вакцины тунгийн хэмжээг хоёр тэрбумд хүргэх зорилтын хүрээнд Бельги дэх үйлдвэрт шинэчлэлт хийх шаардлагатай болсон тул үйлдвэрлэлийг түр хугацаагаар бууруулах шаардлагатай болсон ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна