Д.Цогтбаатарыг оффшор бүст нуусан хөрөнгөө оруулж ирэхийг шаардана

Админ
2021/01/18

Гадаад хэргийн сайд асан Д.Цогтбаатарын жолооч Эрдэнэбаяр 70 кг хар тамхи Германд тээвэрлэж яваад 11 жилийн ял авсан. Д.Цогтбаатар өөрийн албан бланк дээр С.Эрдэнэбаярыг дөрвөн удаа жолоочоор томилж гэмт хэрэг дахин давтан үйлдэхэд нь хувь нэмрээ оруулж байжээ дээ. Харахад эрдэм номтой, ноомой нэгэн мэт дүр эсгэгч Д.Цогтбаатарын оффшорын асуудал одоо хүртэл дуусаагүй байгаа юм.

Тэрээр Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор бүст данстай нь ил болсон ч эхэндээ тас гүрийгээд хүлээн зөвшөөрдөггүй. Хэсэг хугацааны дараа оффшор бүст данстай байх нь миний буруу биш хэмээн мэдэгдэж байсан билээ. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Санхүүгийн сахилга баттай улс оронд оффшор бүст данстай байгаа нь гэмт хэрэг, яллах баримт гэж үздэг” хэмээн мэдэгдсэн юм.

Өмгөөлөгч, хуульч Г.Батбаяр “Оффшор бүст данс эзэмшигч Д.Цогтбаатар мэтийн нөхдийн хөрөнгийг хураах” санал гаргасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Д.Цогтбаатар оффшор бүст хэдэн төгрөг байршуулсан талаараа тайлбарлахыг шаардсан. Гэвч тэрээр ямар ч хариу өгөлгүйгээр УИХ-иар АН-д орон нутгийн сонгуулийг хаяж өгөхөөр тохироод халдашгүй дархан эрхтэй болоод нуугдаж орхив. Д.Цогтбаатарын оффшор дансанд асар их хэмжээний валют байгаа (Бату майнинг, Петровисын нэр бүхий эрхмүүдийн дундын) гэсэн мэдээлэл гадаадын сайтад гарсаар байгаа билээ.

Ямар ч тохиолдолд оффшорт бүсээс мөнгө төгрөгөө оруулж ирэхгүй байгаа нэр бүхий гишүүдийн эд хөрөнгийг хураах санаачилга Төрийн бус байгууллагуудаас гарч энэ хаврын жагсаал цуглааны эхлүүлэх бололтой. Оффшор бүст данс эзэмшигч нарыг эрхлүүлсэн “Сайн дураараа мөнгөө оруулж ирнэ үү” гэсэн ойлголт үгүй болж олон нийтийн шахалт үзүүлэхээр Ерөнхийлөгчийн институт шийдэв бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна