ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 16-ны өдөр нийтдээ 15000 хүнд PCR шинжилгээг хийхэд 5 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
Улаанбаатар хотын ниит батлагдсан тохиолдол 1517 бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлэхдээ, "Дотоодын нийт халдвар 1016 боллоо. Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болоод байна. Батлагдсан 5 тохиолдлоос ойрын хавьтлын 4 хүн байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн, биеийн байдал хүнд байгаа. Уг хүнийг тус эмнэлэг тусгаарлалтанд авч, тандалт судалгаа хяналт үргэлжилж байна. Улсын хэмжээнд бусад аймагт халдвар гараагүй. Улсын хэмжээнд каластер өвчлөлийн тохиолдол 1016 боллоо. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийтдээ батлагдсан 1517 тохиолдол байгаагаас эдгэрсэн 947 хүн буюу 62,4 хувийг эзэлж байна. Үүнээс нутаг буцаасан 9 хүн байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна