УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбатыг Дорнод аймагт албадан тусгаарлажээ

Админ
2021/01/18

Энэ сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбат нарын 5 хүн Ковид 19 халдварын дэглэм зөрчиж постгүй газар баталгаат бус замаар явж Халхгол суманд очжээ. А.Сүхбаттай хамт Хэнтий аймгийн 1, Дорнод аймгийн 2, Улаанбаатар хотын 1 иргэн явж байгаа бөгөөд эдгээр иргэдийг Халгол сумын онцгой комисс албадан тусгаарласан байна. Халдвартай бүсээс дэглэм зөрчиж ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Халхгол сумаас хурдан адуу авахаар ирсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна