Д.Нарангэрэл: Эдгэрсэн хүмүүс коронавирусээр дахин халдварласан тохиолдол манай улсад гараагүй

Админ
2021/01/19

Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн 20-30 хувь нь 1-6 сарын дараа дахин халдвар авсан тохиолдол БНСУ, Сингапур Япон, АНУ-д зэрэг улсад гарсан. Манай орны хувьд одоогоор, ийм тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр, "Дэлхий дахинд халдварт өртсөн нийт хүний 40-60 хувьд дархлаа үүсэж байгаа бол заримд нь дархлаа үүсэхгүй тохиолдол гарч байна. Коронавирусээр өвчлөөд эмчлүүлснийхээ дараа 2-3 хоногт, заримд нь сарын дараа дархлаа үүсэж байгаа нь өвчтөний генийн онцлог, биеийн эсэргүүцэл, насны байдал, өвчлөлийн хүнд хөнгөн зэргээс шалтгаалж байна. Бид эдгэрсэн хүн дахин халдвар авахгүй гэх баталгааг хэлж чадахгүй ч, эмнэлгээс гарсан иргэндээ 14 хоногийн дараа PCR шинжилгээ хийж байгаа. Мөн өвчтөний ар гэрт идэвхтэй тандалт судалгаа явуулж байна" гэж хэлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна