35 хувьцаат компанийн хувьцаа арилжигдлаа

Админ
2021/01/19

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 846,208,314.25 төгрөгийн үнийн дүн бүхий 5,404,095 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.99%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE -6.06%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -5.56%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 74,039 ширхэг нэгж эрхийг нийт 7,969,220 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000,200 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 2.22 хувиар өсөж, 19513.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,970,857,951,382.84 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна