Ромелу Лукаку 2гоол хийснээр Андалузийн нэр төр Севилла баг Европа Лигийн аварга багаар тодорлоо

Админ
2020/08/23

2019-ээс 2020 оны Европа Лигийн аварга багаар Испанийн Севилла клуб тодорч энэ тэмцээний 6 дахь аваргаа авлаа. Тоглолтын 5дахь минутад Бельги довтлогч Лукаку торгуулийн цохилтоос 1 гоол оруулсан хэдий ч 11 болон 33дахь минутад Де Ёонг 2 гоол хийснээр Севиллачууд тоглолтыг тэргүүлж чадсан. Харин төд удалгүй Интер багийн туршлагатай хамгаалагч Годин мөргөн гоол оруулснаар эхний үе дууссан юм. Харин энэ тоглолтын эхний гоолын эзэн, талбайд байгаа 22тоглогчоос хамгийн үнэтэй тоглогч болох Лукаку өөрийн хаалганд гоол оруулснаар Андалузийн баг Европа лигт 6 дахиа түрүүлэхээс гадна 21-р зуунд Европын тавцанд хамгийн олон финалдсан клуб болжээ. Хэдийгээр Испанийн шигшээ, Реал Мадридыг дасгалжуулж байгаад халагдсан ч Юлен Лопетеги өөрийгөө батлан харуулж багаа удирдан Европа Лигийн аварга болгож чадлаа.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна