Дэлхий даяар 42 сая гаруй хүн коронавирусын эсрэг вакцин хийлгэжээ

Админ
2021/01/19

Коронавирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг эхлүүлээд байгаа 50 оронд 42 сая гаруй хүн вакцин хийлгээд байгаа тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ. “Түүхэн дэх хамгийн том дархлаажуулалтын аян эхлээд байна. Бидний цуглуулсан мэдээллээр дэлхийн 51 оронд 42.2 сая гаруй тун вакциныг аль хэдийнээ хийгээд байна” гэж тус агентлаг мэдээлсэн байна. Хамгийн олон тун вакциныг АНУ-д хийсэн байна. Тус улсад 12 дугаар сарын 14-нд вакцинжуулалт эхэлснээс хойш 14.3 сая гаруй хүн вакцин хийлгэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт дунджаар 898410 хүн вакцин хийлгэжээ. Харин нэг хүнд ногдох тарилгын үзүүлэлтээр Израил улс тэргүүлж байна. 9 сая хүн амтай тус улсын хувьд 2.3 сая гаруй хүнийг вакцинд хамруулаад байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, 100 мянган хүн тутмын 26 нь вакцин хийлгэсэн гэсэн үг юм. Энэ үзүүлэлтийг АНУ-тай харьцуулбал 100 мянган хүн амд ердөө 4.4 ногдож байгаа бол Канадад үүнээс ч бага 100 мянган хүн тутмаас 1.5 хүнд вакцин хийжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна