Энэтхэгчүүд Монгол тэргүүтэй 7 улсад вакцинаа үнэгүй өгнө

Админ
2021/01/20

Энэтхэг улсын Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн халдварын эсрэг Covaxin, Covishield вакцинуудыг хөрш болон найрсаг харилцаатай хэд хэдэн улс руу хандивлахаар болжээ. Эдгээр улсын жагсаалтад Монгол Улс багтаж буй юм. Тус улсын Эрүүл мэнд, Гадаад харилцааны сайд нар, Эм судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид болон дээрх хоёр вакциныг боловсруулан гарган авсан компанийн удирдлага Даваа гарагт хуралдаж, дотооддоо бүтээсэн вакциныг түнш орнууддаа хандивлахаар шийдвэрлэжээ. Тодруулбал Covaxin вакцины 8.1 сая тунг Оман, Монгол, Мьянмар, Бахрейн, Маврикий, Филиппин, Мальдив улсууд руу хандивлана. Түүнчлэн Сейшелийн арлууд, Афганистан, Бангладеш, Бутан, Непал зэрэг улсууд руу Covishield вакциныг хандивлахаар болжээ. Энэтхэгийн Covaxin, Covishield вакцинуудаа энэ сарын 16-наас эхлэн хүн амын дундах вакцинжуулалтад ашиглаж байгаа бөгөөд ДЭМБ-аас баталгаажуулаагүй. ДЭМБ-аас өнгөрсөн 2020 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн Pfizer/BioNTech вакциныг баталгаажуулсан. Эх сурвалж: Economic Times


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна