Их Британи улсад илэрсэн коронавирусын шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол Марокко улсад бүртгэгджээ.
Ирландаас Францын Марсель боомтоор дамжин ирсэн Мароккогийн иргэнээс шинэ хувилбар илэрчээ. Түүнд халдварын шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа аж.
Мароккод халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-нд илэрснээс хойш коронавирусээр халдварласан хүний тоо 460 мянга давжээ. Тус улсад Касабланка-Сеттат, Рабат - Сале - Кенитра, Сус-Масса, Танжер - Тетуан - Эль-Хосейма, Марракеш-Сафи дүүргүүдэд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 7-нд Марокко эрүүл мэндийн онцгой байдлын дэглэмээ арав дахь удаагаа сунгажээ. Тус дэглэм хоёрдугаар сарын 10 хүртэл хэрэгжих аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна