Л.Гүндалай: Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү, Залуус аа

Админ
2021/01/20

Цагтаа төрд түшилцэж, ид мандаж явсан Л.Гүндалай улстөрч байхаа болиод “сошиал инфлюнсер” болохоор зэхэж яваа. Сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулж, нийгмийн болж, бүтэх зүйлсийн талаар лайв хийн хөөрөлдөж суудаг Л.Гүндалай энэ удаад эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцжээ. “Доналд бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан” гэж мисс гэргий Б.Аззаяагаа хаана ч очсон гайхуулж явдаг тэрээр гэр бүлийн амьдрал зохиогоод 25 жил өнгөрчээ. Анхны харцаар дурласан бүсгүйгээ машинаараа гэрт нь хүргэж өгч, түүнийхээ араас уйгагүй гүйсээр гэргийгээ болгож чадсан Л.Гүндалайн эхнэр 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй, тухайн үеийнхээ залуусыг хуулируулж явсан сайхан бүсгүй гэдэг. Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгчээ. Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан санаандгүй учралаа хуваалцахдаа “Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биеийн хань, нимгэн биений нөхөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм” гэж хэлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна