УИХ-ын гишүүн П. Анужин өнөөдөр "Алдарт эхийн одон" авчээ

Админ
2020/08/23

УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр /2020.08.22/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Эхийн алдар одонгоо гардан авлаа. Тэрээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд Эхийн Алдар хоёрдугаар одонгоо ийнхүү авч байгаа аж. Сонирхуулахад, тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргоос нэр дэвшин сонгогдсон юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн 1071 ээжид "Алдарт эхийн одон" гардууллаа.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна