Жо Байден, Камала Харрис нар цар тахлын улмаас нас барсан хүмүүсийг дурсах ёслолд оролцоно

Админ
2021/01/20

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар  коронавирусын улмаас нас барсан америкчуудыг дурсах ёслолд оролцоно гэж “The Washington Post” сонин мэдээлэв. Арга хэмжээ нэгдүгээр сарын 19-нд Вашингтон хотноо АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольнд зориулсан дурсгалын хөшөөний өмнөх цөөрмийн хажууд болно. Уг хөшөө Капитолын толгодоос эхэлдэг төв цэцэрлэгт гудамжинд оршдог. Нэгдүгээр сарын 20-нд Байденыг тангаргаа өргөх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид уг гудамжийг хаажээ. Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусын халдварын 24 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 398'900 гаруй хүн амиа алдсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна