АТГ-ын ажилтан, гэр бүлээс нь халдвар илэрчээ

Админ
2021/01/21

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт 32 хүнээс халдвар нэмж илэрсэн талаар мэдээллээ. Тэдний дунд АТГ-ын ажилтан, гэр бүлээс болон Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эмчээс халдвар илэрсэн талаар хэллээ. Тэрбээр "Өнгөрсөн хоногт нийт 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 13 хүнээс халдвар илэрлээ. Тэдний дунд Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд ажилладаг нэг эмч байсан. Тус газар 900 гаруй ажилтантай. Эхний байдлаар 600 хүний шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй. Мөн "Монос"-ын оффист ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын зургаан хүнээс халдвар илэрлээ. Энэ дотор АТГ-ын нэг ажилтан байна. Тэдний гэр бүлээс нь халдвар илэрсэн байна" хэмээн тодотголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна