Путин шашны зан үйлийн дагуу -20 хэмийн хүйтэнд мөстэй усанд оржээ

Админ
2021/01/21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үнэн алдартны шашны зан үйл хийж Цельсийн -20 хэмийн мөстэй усанд оржээ. Нэгдүгээр сарын 19 бол тус шашинтны хувьд Эпифани буюу Есүс Христ Йордан голын эрэг дээр баптист хүртсэний өдөр юм. Энэ өдрийг Үнэн алдартны шашин шүтэгч зарим хүмүүс мөстэй усанд орж тэмдэглэдэг. Өдгөө 68 настай Ерөнхийлөгч Путин Москва хотын ойролцоох мөсөөр хийсэн загалмай бүхий усан санд гурван удаа шумбасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Путин сүүлийн жилүүдэд шашны зан үйл тогтмол хийж, сүм хийдэд нөлөөгөө тогтоох болжээ. Эх сурвалж: Reuters, BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна