АНУ-ын Алабама мужийн эмнэлэгт 43 жил ажилласан түргэн тусламжийн өрөөний сувилагч эмэгтэй Бетти Гриер Галлагерыг өнгөрөгч оны гуравдугаар сард халдвар эрчимтэй тархаж эхлэх үеэр хамтран ажиллагсад нь гэртээ байхыг зөвлөсөн байна. Гэвч Бетти түргэн тусламжийн тасагтаа үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны зул сарын баярын өмнөхөн халдвар авчээ.

Өдрийн цагаар залуу эмч, сувилагчдад тусалж, зөвлөгөө өгөх боломжтой болж байсан тул тэр оройн ээлжээр ажилладаг байжээ. Эмнэлэг даяараа түүнийг "Ажил дээрх ээж" хэмээн хочилдог байжээ.
Түүний хүү Карсон "Тэр ийм л хүн. Тэр бусдын төлөө амьдралаа зориулдаг, өдөр болгон ингэж л амьдарч ирсэн" хэмээн хэлжээ.
Тэрээр 79 насны төрсөн өдрөө тэмдэглэхээс нэг хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 10-нд халдварын улмаас нас баржээ.

эх сурвалж: ub.life
Сэтгэгдэл бичигдээгүй байна