Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Админ
2021/01/21

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь ХӨСҮТ рүү шилжүүлж хүйтэн сэтгэлээр хандсанд бухимдсан иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагсаж байна. Эмнэлгийн ажилтнууд алдаа дутагдал гаргасныг УОК-ын дарга, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага хүлээн зөвшөөрч, тухайн ээж болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Эрүүл мэндийн салбарын хариуцлага алдсан ажилтнуудын өмнөөс хариуцлага хүлээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн сайдын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” хэмээн мэдэгдээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хариуцлагагүй хэдхэн хүний алдаанаас болж, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унах ёсгүй хэмээн онцлов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна