Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин нэлээд амжилттай байна. Одоогоор 60 гаруй вакцин клиникийн туршилтаа дуусгаад байгаа бөгөөд ДЭМБ-аас 15 вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгохоор үнэлгээ хийж байна.
ДЭМБ-д анх Pfizer/ BioNTech-ийн вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд энэхүү цар тахлын эсрэг вакцин нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн юм.
Араас нь
- Нэгдүгээр сарын сүүлээр AstraZeneca үйлдвэрийн вакцинд
- Хоёрдугаар сард БНСУ-ын JSK компанийн хөгжүүлсэн вакцин болон Энэтхэг улсад үйлдвэрлэж буй AstraZeneca, Moderna компанийн хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа аж.
- Гуравдугаар сард БНХАУ-ын Сеневак болон Сенефарм компанийн вакцинуудад зөвшөөрөл олгохоор ажиллаж эхэлсэн байна.
" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна